Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлэн шалгаж байна

2021 оны 10 сарын 23

Arslan.mn

Өчигдөр/2021.10.22/ 11:13 цагт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Вьетнам улсын иргэнийг энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэр рүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаарх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иржээ.

Улмаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоон холбогдох шалгалтыг явуулж байгаа талаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр мэдээлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632041
1 эможи

keyboard_arrow_up