Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
Нийслэлд өдөртөө их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өнөөдөр 10-12 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна.
2021 оны 10 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 1-6 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Өдөртөө их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 8-10 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Энэ нутгаар өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2021 оны 10 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 25-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.