Эхнэр хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

2021 оны 10 сарын 22

Arslan.mnХэнтий аймагт эхнэр хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнтий аймагт гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Бор-Өндөр суманд оршин суух 24 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хоёр хүүхдээ унтаж байх хойгуур хаалгыг гаднаас нь дарж, гэрээ шатаасан байна.

Гал гарч эхэлмэгц сэжигтний эхнэр сэрж, гарч ирээд галыг унтраасан байжээ. Дээрх хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд бусдын амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632028
1 эможи

keyboard_arrow_up