Сураггүй болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

2021 оны 10 сарын 21

Arslan.mn

Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрөгч 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэг байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон  хэрэг гарсан билээ.  Тухайн үед Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учир  эрэн хайх  ажиллагааг зогсоосон байдаг.

Тэгвэл өнгөрөгч 11-р сарын 11-нд эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олдсон байна. Цогцсыг хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс гарган авч, сураггүй алга болсон гэх эмэгтэй О байж болзошгүй гэж үзэн шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн.

Тус хэргийн талаар ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа н.Очгэрэл "Налайх дүүргээс олдсон цогцос нь иргэн О-гийнх болох нь баталгаажсан, ар гэрийнхэнд таниулсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй ч, задлангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэмтэл, шархи сорви байгаагүй гэх мэдээлэл байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
632017
2 эможи

keyboard_arrow_up