Мал хулгайлах гэмт хэрэг 50 орчим хувиар буурчээ

2021 оны 10 сарын 21

Arslan.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны  Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр  "2021 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 17350 гэмт хэрэг бүртгэгдсэний 2939 буюу 17.1 хувь нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.  Мал хулгайлах гэмт хэрэг эхний есөн сарын байдлаар 473 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувиар буурсан дүнтэй байгаа. Ийнхүү буурахад нөлөөлсөн нэг шалтгаан нь УИХ-аас хуульд өөрчлөлт оруулж, хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлсэнтэй холбоотой. 

Ингэхдээ сүүлийн үед тээврийн хэрэгсэл ашиглан малыг нядалж авч явах, хөлөөр нь товуурлах зэргээр хулгайг үйлдэж байгаа. Түүнчлэн малын хулгайн гэмт хэрэг нь зохион байгуулалттай байдалд шилжсэн ба зохион байгуулалтад нь нутгийн иргэд оролцох зэрэг хэргүүд тогтоогдсон байгаа." гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632016
0 эможи

keyboard_arrow_up