ЭЦА: “Илрүүлэлт-Оргодол-2021“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 14 хоногт хүнийг хөнөөх, хүчирхийлэх зэрэг 344 хэргийг илрүүлжээ

2021 оны 10 сарын 21

Arslan.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас  улсын хэмжээнд зохион байгуулж буй  "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл: ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэм журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд  "Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээний улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шалгагдаж байгаа хэргүүдийг нөхөн илрүүлэх, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг олж тогтоох үндсэн зорилготой юм.

Арга хэмжээний эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд нийт 344 гэмт хэргийг илрүүлсэн.

Тухайлбал,

  • хүнийг санаатай алах 3,
  • хулгайлах 79,
  • мал хулгайлах 14,
  • дээрэмдэх 14,
  • бусдыг хүчиндэх 4,
  • бусад 234 гэмт хэргийг олж тогтоосон.

Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоон, ажиллаж байна.

Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Хуулийн дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1070 орчим иргэн байгаа. Үүнээс оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах чиглэлээр цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-тай хамтран ажиллаж байгаа ба 70 орчим этгээдийг олж тогтоосон. 

Тухайлбал, 2021 оны есдүгээр сард БЗД-ийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О толгойдоо гэмтэл авсны улмаас амь насаараа хохирсон хэргийг илрүүлсэн. Мөн 2017 онд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С гадны нөлөөтэй нас барсан хэргийг илрүүлж ажилласан.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан Ган-Эрдэнэ гэгчийг олж тогтоосон. “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнэ -“Байр түрээслэнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатар нарыг олж баривчилсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632015
1 эможи

keyboard_arrow_up