Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд 15 жилийн хорих ял оноохоор шийдвэрлэв
2020 оны арваннэгдүгээр сард өөрийн төрсөн дүүгийн амь насыг нь хохироож, цогцсыг нь мөчлөн гэртээ нуусан хэрэг гарсан билээ.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Ганболдод холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу аравдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоов.
Дашрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганболдыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.