Наймдугаар ангийн сурагч амаржиж, хүүхдээ сургуулийнхаа цонхоор хаяжээ

2021 оны 10 сарын 20

Arslan.mn

Энэ сарын 19-нд буюу өчигдөр 16.30 цагт Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад дөнгөж төрсөн нярай хүүхэд хаягдсан байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Хэнтий аймгийн нэгэн сургуулийн сурагч 15 настай охин сургуулийнхаа нойлын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаясан байсан аж.

Хаягдсан нярайн биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна. Харин хүүхдийн эх болох 15 настай охиныг олж тогтоон мөн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг зөвлөж байна. Хүүхдээ төрөн төртөл анхаараагүй явсан нь ар гэрийн анхаарал халамж муу байгааг харуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631990
2 эможи

keyboard_arrow_up