Залилагч этгээд Ерөнхийлөгч асан Д.Трамп тэргүүтэй нөлөө бүхий хүмүүсийн хуурамч бичиг баримтыг ашиглаж байжээ

2021 оны 10 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг олж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд Монгол Улсын иргэдээс их хэмжээний мөнгө залилахаар олон тооны бичиг  баримт бүрдүүлсэн байсан гэнэ. Тэгээд бичиг баримт дотор АНУ ын улс төр, бизнесийн өндөр албан тушаалтай хүмүүсийн бичиг баримтыг дуурайлгаж хийсэн байсныг хэлж байна. Жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсныг эд мөрийн баримтаар хураан авчээ.Ингээд дэлхийн нэртэй хүмүүсийн хуурамч бичиг баримтыг үзүүлэн Ийм хүмүүстэй хамтран ажилладаг. Ар тал баталгаатай гэх агуулгыг хэлж хуурдаг байсан бололтой Сэжигтэй этгээд Монголд ирсэн зардал, Шангри-ла зочид буудалд хөлс зэрэг багагүй хэмжээний зардлаа 300сая ам.долларын хөрөнгө оруулна гэсэн монгол компаниараа гаргуулсан байжээ.

АНУ ын Элчин Сайдын яам Америк иргэдтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй.

Уг залилангийн хэрэг үйлдсэн этгээд Монголд ирэхдээ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг зорьж очин, хуурамч бичиг баримт үзүүлсэн хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулж авсан байгаа юм. Уг үйлдэлтэй холбогдуулж тайлбар авахаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдох АНУ-ын хувь хүний нууцыг хамгаалах хуулийн дагуу АНУ ын иргэдтэй холбоотой хэргийн талаар Элчин сайдын яамнаас тайлбар өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.

И-мэйлээ ч ялгаж таних мэдлэггүй монгол компаниуд залилагчдын өгөөш болсоор байна уу?

Гэмт хэрэгтэн анх хилийн цаанаас манай томоохон компанитай холбоо тогтоож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хуурамч имэйл ашиглан хөрөнгө оруулалт хийх хэлэлцээг эхлүүлжээ. Хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт яригдсан бөгөөд ямар нэгэн урьдчилгаа авахгүйгээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэж манай талд итгүүлсэн аж. Хөрөнгө оруулах байгууллага нь АНУ-д топод тооцогддог банк. Залилагч этгээд өөрөө тухайн банкны төлөөлөгч гэж танилцуулж байжээ. Ингэж өөрийгөө танилцуулсан и-мэйл хаягнаас эхлээд бүхий л бичиг баримтаа хуурамчаар үйлдээд байсныг дээр өгүүлсэн. Харин Монголд ирээд хөрөнгө оруулалтын баталгаа болгож, багагүй хэмжээний ам.долларыг шилжүүлэхийг шаардсан байжээ.АНУ,-ын хөрөнгө оруулалтын топ банкууд гэвэл JP Morgan chase, Goldman Sachs.Bank of America securities Morgan Stanley зэрэг банкууд байдаг. Гэмт хэрэгтэн эдгээр банкны аль нэгнийх нь нэрийг барьсан бололтой. Харин ямар компанийг ийнхүү залилсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч учир мэдэх хүмүүс уул уурхайн томоохон компани байж болзошгүй гэцгээж байна. Зөвхөн уул уурхайн компани байгаад зогсохгүй төрийн өндөр албан тушаалтнууд холбоо сүлбээ бүхий компани байх илүү магадлалтай гэнэ. Гагцхүү ийм хэмжээний том хөрөнгө оруулалтыг ямар нэгэн урьдчилгаагүйгээр хийнэ гэх залилан мэхлэх үйл ажиллагаанд хууртсан асуудал хуулийхны анхаарал татаж байгаа аж.

Залилан мөн эсэхийг мэдэх наад захын мэдлэг бол харьцаж буй и-мэйл хаяг гэж эх сурвалжууд хэлж байна. Томоохон банкууд олон улстай харилцахдаа албан ёсны банкны и-мэйл хаягтай хүн харьцдаг, түүнийг нь мөн эсэхийг IT-гийн наад захын мэдлэгтэй хүмүүс мэдчих боломжтой байжээ. Хуулийн байгууллагаас мэдээлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын иргэдэд 27,1 тэр бум төгрөгөө залилуулсан гэх тоон судалгаа байна.

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
631985
1 эможи

keyboard_arrow_up