Хөвсгөл аймаг төрийн үйлчилгээний нэгдсэн платформ e-mongolia.mn-д 80 үйлчилгээг нэвтрүүллээ
Хөвсгөл аймгийн орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн платформ e-mongolia.mn-д цахимжлаа. Орон нутгийн иргэд www.e-mongolia.mn цахим хуудас болон e-mongolia гар утасны аппликэйшн ашиглан 207 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Тодруулбал татвар, тооцооны 48 үйлчилгээ, Улсын бүртгэлийн 26 үйлчилгээ, Нийгмийн даатгалын 4 үйлчилгээ, Халамжийн 5 үйлчилгээ, жолоодох эрх, тээврийн 11 үйлчилгээ, гэр бүлийн 16 үйлчилгээ зэрэг орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээ, бусад 71 үйлчилгээ авч болно. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан хаагчид Хөвсгөл аймагт ажиллаж аймгийн орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээг нэвтрүүлж холбогдох 70 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулж арга зүйгээр ханган ажиллалаа.