Барилгын компаниуд 300 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

2022 оны улсын төсөв батлахтай холбогдуулан барилгын салбарынхан Сангийн яамны гадна жагсаал зохион байгуулж байна. 

Барилгын салбарын төлөөлөл “Бид барилгаа барих ямар ч боломжгүй боллоо. Хил хаалттай, хэзээ нээгдэх нь тодорхойгүй байдалтай байна. Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор компаниуд багадаа 300 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдалд хүлээсэн. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Б.Жавхлан сайд энэ асуудлыг шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 1100 гаруй барилга балгас болж үлдэх нь. Улмаар татвар төлөгчдийн мөнгө үнэгүйдэхэд хүрнэ. Засгийн газар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулахгүй байна. Бид ажил олгогчид. Гэсэн хэдий ч олон сая төгрөгийн өрөнд баригдаж ажилчдаа цалинжуулж чадахгүй байдалд хүрлээ. Энэ чигээрээ удвал барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурна” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631957
0 эможи

Иргэн
2021-10-20 00:40
Жавхлан сайдаас илүү Д. Сумьяабазар гуай барилга эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хаачихсан юм биш үү?
х
2021-10-19 20:20
хохин шуналууд жоохон хохирч үзэлдэээ төриин хулгаачдиин их мөнгө эргэлддэг газардааа
keyboard_arrow_up