Дархан хот “Хүүхдийн галт тэрэг“-тэй болжээ
2021 оны 10 сарын 18
.Дархан хотын 60 жилийн ойн өдөр “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн зөвхөн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн галт тэрэг”-тэй болжээ.
“Хүүхдийн галт тэрэг” нь нэг зүтгүүр, хоёр суудлын галт тэрэгтэй бөгөөд 64 зорчигч нэг удаад аялах боломжтой ч цар тахлаас шалтгаалан нэг галт тэрэгт 16 зорчигч нийт 32 хүүхэд аялах аж.
Өдөр бүр 11:00-20:00 цаг хүртэл галт тэрэг аялж, Бумбардай, Сараана, Сүмбэн өртөөнд зогсон, 2,3 км замыг туулана гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
631951
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс