СЕХ: Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдлоо

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Өнөө өглөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг нэгтгэж, тус тойргоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр батламжилж үнэмлэхийг нь өгөх тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 10-нд 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Гэсэн хэдий ч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн юм. Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн. Ингэснээр өнгөрөгч бямба гарагт 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явууллаа. 

  • Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Идэрбат нийт сонгогчдын 73.3 хувийн санал буюу 17264 сонгогчийн санал 
  • Харин СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авч УИХ-ийн гишүүнээр сонгогдож байна. 

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууссан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631943
0 эможи

keyboard_arrow_up