МҮБХ: 18 бөхийн сэргээшийн шинжилгээнд 29 сая төгрөг ЗАРЦУУЛСАН

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар тайлбар хийсэн байна. 

Тус холбоо  "МҮБХ-ноос 2021 оны 8-р сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэж авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.

МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны 8-р сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн 2 бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29,098,800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно.

Тус байгууллага нь ОУ-ын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно" гэсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631941
2 эможи

Зочин
2021-10-18 12:36
Нэг нөхөр Со руу л дайраад байх юм. Эхнэр солидог, эхнэр аавыгаа зоддог залилан хийдэг Оюунболдын хамаатан . Со допин хэрэглэсэн бол Оюун болдтой шинжилгээ хүвийн тэр их мөнгөөрөө өгье гэж үхэн хатан зүтгэмээргүй л юм. Ноёны допинг балайгаар оролдоод хорлогдчихлоо .
keyboard_arrow_up