СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас хоёр иргэн угаартаж, өсвөр насны хүүхэд түлэгджээ

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2021.10.17/-ийн 23:50 цагт иржээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:57 цагт очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж байсныг иргэд өөрсдөө унтраасан байжээ.

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631937
0 эможи

keyboard_arrow_up