Д.СУМЪЯАБАЗАР: Би дүүдээ циркийн газар авч өгөөгүй, энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ циркийн гадаа шууд дамжуулалт хийн, циркийг нураах гэж буй талаар мэдээлээд байсан. Энэ асуудлын талаар хотын дарга Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон түүхтэй. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлалд ороогүй юм. Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес. Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албанд Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ. Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл ч гарчихсан байв. Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан. Надад ашиг сонирхол огт байхгүй. Циркчидтэй та нар очиж уулзаарай. Намайг хуулийн байгууллагаар шалгуулаарай" гэв.

Эх сурвалж: dnn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631935
2 эможи

Зочин
2021-10-18 17:08
Хуцаарай тэнэг бөх чинь
зочин
2021-10-18 11:44
сайхан аавынхаа нэрийг шуналаасаа үүдэн нэр нүүргүй болгож байгааг бодох цаг болжээ. ШУНАЛЫН ТУЛАМНУУД... МОНГЛЫН ЦИРКИЙН ӨНӨӨ ЦАГИЙН ЖҮЖҮИГЧИД ЦУСААР, УЙЛЖ БАЙНА.
E
2021-10-18 10:26
ed nart mongoliin ard tumen urtei yumu davarsan hulgaichuud
keyboard_arrow_up