Л.БАТТӨР: Нэг баг гэж зүтгэх явсных дуугуй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ
Улсын Онцгой комисс есдүгээр сарын 27-нд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурим, хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглосон.
Гэтэл "Камертон" хамтлаг 26 жилийн ойгоо өчигдөр УОК-ын дарга С.Амарсайханы хамаарал бүхий "Зайсан Хилл" цогцолборт хийсэн. Энэ үеэр юун 20 хүн, олон мянган хүн цуглуулсан уг арга хэмжээг сошиал орчинд иргэд ихээр шүүмжилж буй.
Энэ талаар нэгэн цагт УОК-той гар нийлэн ажиллаж байсан ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр цахим хуудастаа "Covid-19-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгай талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа. Ийм УОК, НОК гэж байх ч гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү" гэжээ.