Архангайд шуурганы улмаас 3 машин хийсч, нэг хүний амь эрсэджээ

2014 оны 7 сарын 27

Өчигдөр Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшигт үзэгдэл болж, нэг хүн амиа  алдаж 10 орчим хүн бэртэж гэмтжээ. 

Энэ талаар Архангай аймгийн онцгой байдлын газраас тодруулахад "Одоогоор онц байдал зарласан юм байхгүй. Хашаат суманд аадар бороо орж, хүчтэй салхи салхилсаны улмаас гурван машин хийсч, тэдгээрийн нэгэнд байсан нэг хүн амиа алдсан. Нэг дүнзэн байшин хийссэний улмаас дотор нь байсан 10-аад хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна. Мөн 100 гаруй бог мал хийссэн. Аймгийн онцгой байдлаас нэг машин арван хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Одоо бараг очиж байгаа байх" гэсэн мэдээлэл өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6319
0 эможи
keyboard_arrow_up