Ц.Ариунболд: Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хүний эрхийн суурь зарчмыг зөрчиж байгаа тул эсрэг байр суурьтай байгаа

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2021.10.14/ Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн.

Тодруулбал, УИХ шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад  буцаадаг заалтыг халах эсэхийг өчигдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.  

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр " Прокурорын байгууллага хууль санаачлагч талаас өөр байр суурьтай байгаа. Прокурор яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүхээр гэм буруугийн асуудлыг тогтоолгох хуульд заасан чиг үүргээг явж байгаа. Хууль санаачлагч шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаадаггүй шийдвэр гаргадаг байх болж байна.  Тухайлбал, нэг бол ялладаг, нэг бол цагаатгадаг байх гэсэн хатуу байр суурьтай санал оруулаад ирж байгаа.  Энэ бол өнөөдрийн хэрэгжиж байгаа олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн үйл ажиллагаанд шууд оролцож байна гэж үзэхээр байгаа. Яагаад гэвэл шүүх өөрөө гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоодог. Гэтэл дахиад шүүх дээрээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлж байгаа. Ийм агуулгатай хууль. Эрүүгийн эрх зүй  болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд суурь олон зарчмуудыг зөрчиж байгаа учраас хүлээж авах боломжгүй байна. Хэргийг шүүхийн явцад нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгах шаардлага амьдрал дээр зөндөө гардаг. Хуулийн төсөл дээр прокурорын байгууллагаас санал авсан. Би уг санал дээрээ хуулийн нэмэлт өөрчлөлт нь  хүний эрхийн суурь зарчмуудыг зөрчигдөнө. Хохирогчийн эрх ашгийг зөрчинө. Тиймээс бид эсрэг байр суурьтай байна гэдгээ илэрхийлсэн байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631893
0 эможи

keyboard_arrow_up