ТОДРУУЛГА: Хүүхэд буудуулсан хэргийн газарт ажиллаж байна
2021 оны 10 сарын 15
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт арван настай хүүхдийг буудаж, амь насанд нь хүрсэн хэрэг гарсан талаад бид өмнө мэдээлсэн.
Хэргийг шалгахад тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй Х-ийн баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж амь насыг нь хөнөөсөн байжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн газар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд хэрэг гарсан газар сүлжээгүй аж.
Хэрэгтэн гэх 38 настай Д гэгч нь хүүгийн хүргэн ах байсан бөгөөд галт зэвсгээ шалгаж, бууныхаа гол төмрөөс сумаа гаргах гэж байгаад хүний аминд хүрсэн гэх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
631874
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс