ХХЕГ: Эрээнд халдвар гарч, Эрээн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг ТҮР ХААСАН
2021 оны 10 сарын 14
БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс эхлэн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон байна.
Энэ талаар ХХЕГ-аас "БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн тархалт бүртгэгдэж сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн шинжилгээнд хамруулах болсонтой холбогдуулан Эрээн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг өнөөдрийн хугацаанд түр хязгаарласан талаар хилийн төлөөлөгчийн шугамаар мэдэгдлээ." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
631844
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс