УОК: Оюутнуудын хөл хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авна
2021 оны 10 сарын 14
НОК, УОК нэгдээд, шуурхайн штаб байгуулжээ. Тус штабыг генерал Б.Ууганбаяр удирдаж ажиллах аж.
Өчигдөр орой УОК-ын Шуурхай Штабын хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "21 сургуулийн оюутны байр бий. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдсөн. Үүний 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 135 нь эдгэрсэн" мэдээллийг өглөө.
БШУЯ-наас оюутнуудын судалгааг хийж байгаа бөгөөд хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна гэдгийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631831
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс