Өчигдөр 10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороосон хэрэг гарчээ
2021 оны 10 сарын 14
Архангай аймагт өчигдөр 10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороосон хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Өндөр-Улаан сумд “Хүүхэд буудуулж нас барсан байна” гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу очиход тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй хүүхдийн баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж, хөнөөсөн байжээ.
Тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
20
3
1
6
631822
34 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс