Сураггүй алга болсон иргэний цогцсыг олджээ
2021 оны 10 сарын 13
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газарт малчин 51 настай, эрэгтэй сураггүй алга болж, цогцос нь олджээ.
Тодруулбал, 10.08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон байна. Алга болсон дуудлага 10.11-ний өдрийн 10:00 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 10.12 -ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16:50 цагт Г /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус багийн “Баянгол” голын эрэг /анх алга болсон газраас хойд зүгт 5 км/-ээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
631803
3 эможи
Зангараа
2021-10-13 19:18
20.00 цагт мал хариулахгүй хотлуулдаг биз дээ, хүнэнийг дарагдуулах гэсэн худлаа мэдээлэл бна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс