Төрийн аудитын байгууллагын албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдав

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой цахим сургалтыг төрийн аудитын байгууллагын 140 гаруй албан хаагчдад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний аудитын газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, албан хаагчидтай харилцан ярилцсан, аудитын байгууллагын албан хаагчид авлигын эсрэг мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631799
0 эможи

keyboard_arrow_up