Т.Тулга: Дэлхийн аварга болоход тун ойрхон байлаа
Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр (2021.10.13) эх орондоо хүрэлцэн ирлээ. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны удирдлагууд хүлээн авч шагнал гардуулсан юм.
Энэ үеэр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 2021-ээс хүрэл медаль хүртсэн Т.Тулга баярын сэтгэгдлээ хуваалцаа.
Тэрбээр “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль авсандаа баяртай байна. Энэ медаль бол дан ганц надаар авагддаг зүйл биш. Үндэсний шигээ багийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, ЦЕГ-ын Хүч спорт хорооны хамт олон болон намайг дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч нарын хүчинд энэ амжилт хүрдэг. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа.
Миний хувьд Оросын тамирчинтай харамсалтай барилдаан хийлээ. Барилдааны хувьд би оноо алдах талдаа байаа. Харин шүүгч дээр техникийн алдаа гаргасан учраас барилдааны төгсгөлийг буруу тал руу харуулсан. Уг нь манай тамирчид бүгд пиналдах боломж байлаа. Би ч гэсэн “Алтан бүс” зүүхэд ойрхон байлаа юм нэгээр дуусахгүй. Цааш цаашдаа манай хамт олон бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Олимпийн суурь бэлтгэл сайн байсан учир дэлхийн медальтан боллоо.” гэлээ.