Есөн давхрын цонхоор унах гэж байсан 4 настай хүүг аварчээ
2021 оны 10 сарын 13
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орон сууцны есөн давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 16:24 цагт НОБГ хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 4 настай хүү тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
631778
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс