“Цалинтай ээж“ хөтөлбөрийг “Цалинтай аав, ээж“ хөтөлбөр болгоно
Өнөөдөр /2021.10.12/ Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар 2022 оны төсвийн төсөөлөл, ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм.
Тэгвэл энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ""Цалинтай ээж" хөтөлбөрийг "Цалинтай ээж, аав хөтөлбөр" болгож өөрчлөхөөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ харж буй ээж, аавын аль нь ч уг хөтөлбөрт хамрагдаж сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмжээ авах боломжтой. Шаардлагатай төсвийг ирэх оны төсөвт суулгажээ" гэсэн юм. Одоогоор "Цалинтай ээж" хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ гэртээ харж буй бүх ээжүүд хамрагдаж буй юм. 2019 онд 204.5 мянган ээжүүд “Цалинтай ээж” тэтгэмжид хамрагджээ. Энэхүү арга хэмжээ нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж буй юм.