“НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулж эхэллээ

2021 оны 10 сарын 12

Arslan.mn

Нийгмийн даатгалын байгууллага нь “Гар утасны аппликейшн”, “Даатгуулагчид зориулсан веб” програм хангамжийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар эдгээр програм хангамжийн хэрэглэгчийн хандалтын тоо 60 мянгад хүрээд байгаа юм. Гар утасны аппликейшн болон даатгуулагчид зориулсан веб програм хангамжийг ашиглах сонирхолтой боловч нийгмийн даатгалын хэлтэст очиж нэвтрэх эрхээ баталгаажуулан нууц үгээ авах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан.

Тэгвэл одооноос эхлэн “Гар утасны аппликейшн”, “Даатгуулагчид зориулсан веб” програм хангамжид нэвтрэх эрхээ иргэд, даатгуулагчид цахим орчинд баталгаажуулах боломжтой боллоо.

Иргэд өөрт холбогдолтой нийгмийн даатгалын мэдээ, мэдээллийг авахын тулд “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг татаж, суулган бүртгүүлсэн байх, эсвэл  https://daatguulagch.ndaatgal.mn хаягаар хандаж бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр бүртгүүлсэн цахим шуудан руу баталгаажуулах хаяг илгээгдэх бөгөөд уг хаягаар орж бүртгэлээ баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулж нэвтрэх нууц үгээ авна. /өөрийн мэдээллээ шаардлагатай бол нийгмийн даатгалын дэвтэрнээс харах боломжтой/.

Хэрвээ иргэд өөрийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэхгүй бол app@ndaatgal.mn мэйл хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургаа илгээнэ. Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.

Бүртгүүлэх, баталгаажуулахад асуудал гарах эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол  94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.

Та эдгээр програмуудыг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм. Мөн https://daatguulagch.ndaatgal.mn сайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн ашиглах боломжтой. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликейшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байна.

      Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд урьдын адил өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авах боломжтой.

Мэдээлэл үнэн зөв тохиолдолд нэвтрэх кодыг имэйл хаяг руу шууд илгэгдэнэ. 

Бүртгэл болон баталгаажуулахад асуудал гарах эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол  94901289, 95901289 дугаарын утас, wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.

Та өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж , шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн авах боломжтой. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631760
0 эможи

keyboard_arrow_up