Самар түүж бэлтгэхийг хориглох асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Тэрээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх зүйн орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын багийг ахлан ажиллаж байгаа юм. 

Тус албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

Түүнчлэн "Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувийг ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо багасаж байна. 2021 оны мэдээгээр, нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт ч сөргөөр нөлөөлдөг.

Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэхийг урт хугацаанд хориглох шаардлагатай байгаа"-г дурдсан байна.

 

Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631726
3 эможи

Зочин
2021-10-12 12:33
Зөв
Зочин
2021-10-11 23:34
Зөв зөв
Уншигч
2021-10-11 21:00
Экспортоо зогсообол, түүхээ болино доо! Ойлгомжтой ш дээ! Монголчууд түүж идээд юу шалих вэ дээ!
Самар түүхийг хорих нь зөв
2021-10-11 20:54
Байгаль дэлхийг бүр баллаж байна
keyboard_arrow_up