Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг ХАМГААЛАХ“ өдөр

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр /2021.10.11/ "Олон улсын охидын өдөр (International Day of Child girl)" тохиож байна. Охин хүүхдүүдэд эрүүл өсөн төрж бойжихоос эхлээд эрхээ хамгаалах, хамгаалуулах, олон нийтийн анхаарлыг хандуулж охидын эрхийг хамгаалах үүднээс НҮБ-аас гаргасан тогтоолийн дагуу 2012 оноос дэлхий нийтээр тэмдэглэх болсон. Энэ өдөр бол охин хүүхдээ хайрлах өдөр гэж хэлж болно. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүлийн гуравны нэг нь хүчээр гэр бүл зохион айлын эхнэр болж, тэднийг 15 нас хүрээгүй байхад нөхөрт гаргасан байдаг байна. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 28 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон статистик тоо байна. 

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан эзэлж, ихэнх хувь нь бага насандаа хүүхэд төрүүлж, төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог байна. Тиймээс энэ өдрийг дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насан хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр гэр бүл болохыг эсэргүүцдэг юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631697
0 эможи

keyboard_arrow_up