Гэр хорооллын гудамжинд бусдыг бүлэглэн зодож, хүнд гэмтээсэн дөрвөн залууг эрэн хайж байна

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

Энэ сарын 7-нд "Гэмтлийн эмнэлгийн хойд хэсгийн гэр хорооллын гудамжинд зодуулж хүнд гэмтсэн хүн, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт ирж хэвтлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиход Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ... дугаар тоотод оршин суух 27 настай И, мөн дүүргийн 3 дугаар гудамжинд үл таних дөрвөн залууд зодуулж ийнхүү хүнд гэмтэл авсан байжээ.

Одоогоор тус хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж, тогтоох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631689
1 эможи

keyboard_arrow_up