Нийгмийн даатгалын ерөнхий газар “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гариг буюу мод тарих үндэсний өдрөөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын 80 гаруй албан хаагчид Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд 160 гаруй тооны “Голт бор” модыг тарьж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Цаашид тарьсан модоо арчлан хамгаалах ажлыг тогтмол зохион байгуулах бөгөөд жил бүр нэмж мод тарих болно.

Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм.

Иймд эх байгалиа хамгаалан, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж мод тарих, ургуулахад хувь нэмрээ оруулан нэгдэхийг нийгмийн даатгалын байгууллага уриалж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631683
0 эможи

keyboard_arrow_up