Барилгын суурийн нүхнээс нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

2021 оны 10 сарын 10

Arslan.mn

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15:10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын суурийн нүхнээс цогцос олдож,  гаргахад тусламж хэрэгтэй байна гэх дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход хоёр метр орчим гүн нүхэнд, 50 см орчим гүн усанд нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ.

 Цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
26
ouch an post
6
confuse an post
3
angry an post
4
631664
44 эможи

keyboard_arrow_up