Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хамт олон “АЛДВАЛ ГАЛДАНА” АЯНД нэгдлээ
2021 оны 10 сарын 08
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Онцгой байдлын газартай хамтран байгууллагын аюулгүй байдал, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, галын хор, тусгай хэрэгсэл хэрхэн ашиглах талаар практик сургалтыг хийлээ.
Мөн дүүргийн 2 дугаар хорооны иргэдэд “Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” хууль тогтоомжийг сурталчлан, гарын авлага, хэвлэмэл хуудас тараасан байна.
Түүнчлэн тус аяны хүрээнд прокурорын байгууллагын барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомат дохиоллын системийг суурилуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631611
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс