УОК-ын тушаал, журмууд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогджээ

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баялагмаа Комисст хандаж “Улсын онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар гадаад улсаас ирж буй нийт иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус шийдвэрийн улмаас иргэн надад эдийн засгийн хувьд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн.

Гомдлын мөрөөр хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахад Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Тиймээс Улсын онцгой комиссын даргад 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, дүрэм, журам зааврыг нэн даруй захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулийн хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б.Баялагмаад учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг хүргүүлэв.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй юм.

 

Эх сурвалж: ХЭҮК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
631587
3 эможи

keyboard_arrow_up