Дорноговь аймагт тэсрэх бөмбөг олджээ

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нэгэн малчин цэнэгтэй тэсрэх бөмбөг олжээ.

Тодруулбал, тус сумын “Тоосгонтын хэц” гэдэг газар нэгэн иргэн галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т /ТМ-62/ маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч мина буюу тэсрэх бөмбөг олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631581
0 эможи

keyboard_arrow_up