Сод Монгол компанийг “зөрүүтэй мэдээлэл хийсэн“ гэж ШӨХТГ-аас шалгахаа мэдэгдэв
2021 оны 10 сарын 07
Уржигдар /2021.10.05/ орой Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай гэх тушаал олон нийтийн сүлжээнд гарсан. Тус тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” гэсэн байв.
Үүний дараа тус компаниас тухайн мэдээллийг үгүйсгэж, шатахууны түгээлт хэвийн явагдаж байгааг олон нийтийн сувгаараа дамжуулан мэдээлэв.
Тэгвэл энэ зөрүүтэй мэдээлэл нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж, ШӨХТГ-аас Сод Монгол компанийг шалгахаа мэдэгдэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631579
0 эможи
иргэд олон түмэн,
2021-10-10 12:42
ШӨХТГ гэж ямар хэрэгтэй газар вэ?хийсэн ажил ч гэж алга,хэлсэн үг нь хэрэгжинэ ч гэж байхгүй,гүйх нохойнд баах нохой садаа гэгчийн үлгэрээр ийм хэнд ч хэрэггүй газрыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байх хэрэг байна уу?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс