“ТЭР БУМ МОД” үндэсний хөдөлгөөнд цагдаагийн байгууллага нэгдэж, НЭГ САЯ МОД ТАРИНА

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг энэ оны 10 сарын 04-өөс 11-ний өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааны хүрээнд  цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн шинэ нисэх явах замд байрлах “Ногоон хэрэм” төслийн байршилд мод тарих ажлыг /2021.10.06/ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улс 2030 он хүртэл  тэрбум мод тарих санаачилга гаргасныг Цагдаагийн ерөнхий газраас дэмжин 1 сая мод тарихаар болсон. Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа онцолсон юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбай 4 хувиар буурна. Иймд мод тарих үндэсний хөтөлбөрт хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631573
0 эможи

keyboard_arrow_up