СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхи шуурна

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говь, тал, хээрийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631567
9 эможи

keyboard_arrow_up