Э.Одбаярыг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Nо Doublestandart хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорихоор болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийн оролцогч нарт тов мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцлээ.

Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал яллагдагч Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...байх талаар үүрэг хүлээж...” 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан /2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 210901282 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол/-оор тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэж түүнийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631556
0 эможи

Zochin
2021-10-07 17:05
Yanda ene erhiin balaig.Uls oron geheesee iluu uursdiin erh ashgiin tuluu namaa bolon jiriin irgediig ashiglaj ulaan tsaim buruu uildel gargaj bga n harvaas oilgomjtoi bdag.Uls ornoo gesen hun mun uu.
Б
2021-10-07 06:26
2008.07.01 нд дарваан магнай тэргүүтэй нөхдүүд үймээн самуун дэгдээж 5 иргэний амь хохироход хүргэсэн. Энэ нэг эрдэнийн махан толгой бас ийм байдалд хүргэх гээд хүмүүсийг буруу аргаар цагдаатай тэрсэлдүүлээд байна. Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон. Хоосон хийрхэл, хөгжсөн үйлдэл гаргаад байна.
irgen
2021-10-06 22:34
uuchlaarai hamgiin zuv shidver . busad jiriin irged huulin daguu arga hemjee avhuulsan avhulj bgaa.
х
2021-10-06 21:39
хохин муубуунии нохойг
keyboard_arrow_up