Шалгалтаар чанарын шаардлага хангахгүй 10 тн тахианы махан татшыг илрүүлэн УСТГАЛД оруулжээ

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас хилээр нэвтрүүлж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өдөр болгон тогтмол хяналт шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлэн  газар дээр нь зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.

Тэгвэл Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар импортын мэдэгдэлгүй 10 тн тахианы махан татшыг хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн устгалд оруулсан байна.

Тодруулбал, Монгол Улсын “Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр хяналт шалгалтын тухай” хуулийн 9-р зүйлийн 9.1.1 дэх заалт, 10-р зүйлийн 10.1.2 дахь заалт, 29-р зүйлийн 29.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 10 тн тахианы махан татшыг хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, барааг Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлийн шийдвэрийн дагуу устгах арга хэмжээ авчээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631550
1 эможи

keyboard_arrow_up