Ж.Болд: Ардчилсан нийгэмд үгээ хэлэх эрх нь нээлттэй. Харин хууль зөрчсөн үйлдлийг шалгаж байна

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр  "Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгье. Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Жагсаал цуглаан зөвшөөрөлтэй хийх ёстой. Мөн нөгөө талаас Ковид-19 цар тахлын хүнд үед жагсаал цуглааныг хуулиар хориглосон байгаа боловч бид Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандаж ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр энэ оны есдүгээр сарын байдлаар 198 удаа том, жижиг хэмжээний жагсаал, цуглаан хийгдсэн байна. 

Жагсаал цуглаан зохион байгуулагчийн үүрэг нь Жагсаал цуглааны тухай хуулинд  заасан байдаг. Тухайлбал, жагсаал зохион байгуулагч тодорхой жагсаал зохион байгуулахдаа тэнд оролцож байгаа  иргэдийн дэг журам, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учирхаас урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг сануулмаар байна. Тиймээс цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлага тавьж ажиллаж байгаа.

"Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р хорих анги руу дайрч орж, шалгуулж буй этгээдийг хүч хэрэглэж авч явсан"

Иргэн Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар товчхон мэдээлэл өгье. Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхэд нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Гутал байсан гээд байгаа боловч гутал дотор юу байсныг бид мэдэхгүй. Тухайн үед талбай дээр төрийн болон аж ахуйн нэгжүүдийн өдөрлөгүүд болж олон нийт цугласан ийм үед эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн шаардлага алба хаагчид тавьсан. Талбайд оруулж болдог, болдоггүй зүйлс гэж байдаг.

Гэтэл Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн биед халдаж, эсэргүүцсэн. Ингээд түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахаар авч ирсэн.

Нийгмийн дэг журмыг зөрчиж, иргэдийг уриалж, цагдаа нарыг эсэргүүцэж, хөндлөнгөөс бичлэг хийж, цагдаагийн алба хаагчийг буруутгах ажиллагааг удаа дараа явуулсан.

Тухайн өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн иргэн Э.Одбаяр тасралтгүй лайв хийсэн. Цагдаагийн алба хаагчдыг дайрч доромжилсон. Тиймээс арадугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Д.Монголхүүг удаа дараа дуудахад ирдэггүй байсан. Өөрт нь удаа дараа сануулж байсан. Тиймээс шөнийн хоёр цагт хойшлуулшгүй баривчилсан. Гэтэл Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р хорих анги руу дайрч орж, шалгуулж буй этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс хуультай улс. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631544
2 эможи

h
2021-10-06 21:29
монгол улс хуультай гэдэгт итгэхэд хэцүүү богд ууллуу шууд хар ямар дуудлага худалдаагааар аваад олон үнэтэй шавар амаарууд босоод зарааад байна малуудаааа
Зочин
2021-10-06 19:09
Цагдаа нар таамгаар ажил хийдэг болоо юу. Ингэж хуулийг гууль болгоод яах вэ. Зүгээр л дарангуйлалын төр засаг нийгэм гэвэл таарна
ЯАНА ДАА
2021-10-06 13:53
ЦЕГ т хийх ажил алга уу? Хайрцаг барьсан нэгнээ барьж хорьдог болжээ.
DR UROLOGIST
2021-10-06 13:47
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
Зочин
2021-10-06 13:07
Ардчилал бол хуулийн дарангуйлал гэдгийг мэддэгүй мал бололтой
keyboard_arrow_up