“Алба хаагчийн манлайлал” аяныг амжилттай зохион байгууллаа

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас алба хаагчдын албандаа итгэх итгэл, үнэмшил, албаараа бахархах, өөрийгөө нээж, авьяас, мэдлэг чадвараа таниулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Алба хаагчийн манлайлал” сэдэвт уралдааныг зохион байгуулсан.

Уг аяны хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Дипломат байгууллага банкны хамгаалалтын хэлтсийн хамт олны зүгээс “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” уриан дорж нэгэндээ тусламж үзүүлж сайжруулсан шахмал түлш, хүнсний бүтээгдэхүүн 4 алба хаагчдадаа гардуулжээ.

Мөн Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батчулуун нь албаны байрнаас урагш гэрлэн дохиотой уулзвар хүртэлх 300 метр авто зам нь эвдрэл гэмтэл ихтэй, зам тээврийн осол аваар гарах эрсдэлтэй байсныг өөрийн санаачлагаар /хувиасаа/ 2 тонн цементэн зуурмаг бэлдэж, автозамын гэмтэлтэй хэсэгт дүүргэлт хийн, нөхөн сэргээж иргэний үүргээ биелүүлжээ.

Arslan.mn

Түүнчлэн Захиргааны удирдлагын газрын хамт олны зүгээс “Өнөр бүл” хүүхдийн төвд ахуйн хэрэглээний тусламж үзүүлж, “Сэлбэ голын эх” дагуу 2071,5 га нутаг дэвсгэрийн хог, хаягдлыг цэвэрлэсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631540
0 эможи

keyboard_arrow_up