СОД МОНГОЛ “бензиний нөөц хангалтгүй боллоо“ гэх албан бичгээ ХУДАЛ гэв үү?
Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт шахатууны хомсдол үүсэн, иргэд ШТС дээр уртаас урт дугаарлан, олон цагаар зогссон билээ.
Тэгвэл АИ 92 автобензины борлуулалт дахин хязгаарлагдаж болзошгүй талаар өчигдрөөс мэдээлэл гараад буй.
Учир нь Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай тушаал өчигдөр /2021.10.05/ гаргасан. Уг тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” гэсэн байв.
Гэтэл удалгүй "Сод монгол групп" ХХК-иас дээрх “тушаал нь хуурамч” гэх тайлбар мэдээлэл гаргалаа. Уг мэдэгдэлд “2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна …” гэжээ.
Үүний араас УУХҮЯ-аас "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна." гэсэн юм.
Гэтэл хуурамч албан бичиг хөтлаад, албаны тамга тэмдэг дараад сууж байдаг завтай хүн байхгүй нь лавтай. Ямартай ч "АИ 92 шатахуун хомстлоо гэх мэдээллийн араас Засгийн газар ийнхүү түргэн авч шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна” гэх мэдэгдлийг яаралтай хийсэн бололтой.