Хашаа, байшин зарна хэмээн бусдын 33 сая төгрөгийг залилжээ

2021 оны 10 сарын 05

Arslan.mn

Иргэн Ц 2018 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаа, байшин худалдаж авахаар бусад руу 33 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 52 настай Д гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг худалдан авалт хийх тохиолдолд холбогдох бичиг баримтыг сайтар нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631511
1 эможи

keyboard_arrow_up