Тормоз нь ажиллагаагүй болсон ачааны автомашин айлын хашаа мөргөжээ

2021 оны 10 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин айлын хашаа мөргөж, хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан бэртжээ. 

Энэ талаарх дуудлагыг 10.04-ний өдрийн 14:47 цагт Нийслэлийн онцгой байдал хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 15:03 цагт очиход “Бонго” загварын ачааны автомашины тормоз ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч А /29 настай, эрэгтэй/, зорчигч К /30 настай эрэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
631493
2 эможи

keyboard_arrow_up