СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцээ гүн рүү авирсан долоон хүний нэг нь сураггүй болжээ

2021 оны 10 сарын 03

Arslan.mn

Долоон иргэн өчигдөр өдрийн 12:30 цагийн орчим Цэцээ гүний чиглэлд ууланд авираад буцаж буух үед 19:00 цагийн орчим 33 настай эрэгтэй төөрчээ. Түүнийг төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн  23:00 цагт нийслэлийн онцгой байдлын албанд өгсөн байна.

Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт өнгөрсөн шөнийн 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631453
1 эможи

keyboard_arrow_up