СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин шатжээ

2021 оны 10 сарын 02

Arslan.mn

2021 оны 10 сарын 1-нд ОБЕГ-т ирсэн гал түймрийн дуудлага мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. 

Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1 дүгээр гудамжны 17 дугаар байранд автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.10.01/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Н-ийн эзэмшлийн “Грэйс” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.     

Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн “Наран” хотхоны 1 дүгээр байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагаар /2021.10.01/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажиллан 2х1 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, “Майхан толгой-1” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.10.02-ны өдрийн 02:30 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн А-гийн 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллан 35 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, “Хандгайтын богины-Ам” гэдэг газар Майхан толгойн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна дуудлагаар /2021.10.02-ны өдрийн 06:10 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллан 10х19 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтрааасан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
631446
1 эможи

keyboard_arrow_up