Иргэний болон жолоодох эрхийн үнэмлэх ЦАХИМЖЛАА

2021 оны 10 сарын 02

Arslan.mn

E-Mongoliа платформын шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна.

Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм. Нэвтрэх зааврыг дараах видеогоос үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631443
13 эможи

Н.Мөнхжаргал
2021-10-04 17:58
Зөв дэмжиж байна
Н.Мөнхжаргал
2021-10-04 17:57
Зөв дэмжиж байна
Baysgalan
2021-10-04 16:40
Awah
Зочин
2021-10-03 12:46
зөрчил гарсан үед хураахгүй юм байна гэж ойлголоо зөв үүү
Зочин
2021-10-02 21:50
Цахимжлаа гээд л байдаг. РД-аа сольсон хүний шинэ мэдээлэл орохгүй , цахим монголиа, үндэсний дата төв, иргэний бүртгэлийн мэдээлэл технологийн төв 3-ийн хооронд олон удаа явж, олон удаа утсаар яриад тусыг олоогүй, бие бие рүү гээ асуудлыг чихээд маш их чирэгдүүлсэн. Одоо болтол шинэ рд-аар нь орж болохгүй байна. Амьдрал баялаг, зөндөө олон тохиолдол гарч ирнэ гэдгийг тооцоолоогүй байна гэхээр ажилтнууд нь чадваргүй юм байна гэж дүгнэхэд хүрсэн шүү.
Мөнх эрдэнэ
2021-10-02 20:29
Ок
keyboard_arrow_up